Эрдэнэс Тавантолгой ХК 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс гаргаж түүхэн дээд амжилт үзүүллээ

Эрдэнэс Тавантолгой ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдон компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, ачилт борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

2022.12.07-ны өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс тээвэрлэлээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойших нэг өдөрт нүүрс ачиж гаргасан  хамгийн өндөр  түүхэн дээд үзүүлэлт юм. 

Компанийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт гарган ажилласан нийт уурхайчид, тээвэрчиддээ талархал дэвшүүлье.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.