Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал /2022/11/10/ боллоо. Хурлын эхэнд Барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулах эрх бүхий хуулийн этгээдийг мэргэжил, арга зүй, удирдлагаар хангах, техникийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус паспортжуулалтын зөвлөлийн үйл ажиллагааны тухай хэлэлцэв. ...
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газартай хамтран хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг 32 болон 21 дүгээр хороонд зохион байгууллаа. Энэхүү хууль зүйн зөвлөгөөнд Гэр бүлийн эрх зүйн маргаан, эвлэрүүлэн зуучлал, хүүхдийн тэтгэмж шүүхэд нэхэмжлэл гаргах, баримт бүрдүүлбэр гэх зэрэг иргэдэд тулгардаг асуудлуудын талаар зөвлөгөө өглөө. Дэлгэрэнгүй...
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, зарим төлөөлөгчид 2022 оны 11-р сарын 04-ний өдөр төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцаж, 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан хүлээн авч Баянзүрх дүүрэгт хийж хэрэгжүүлж буй ажил холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өглөө. Дэлгэрэнгүй...
Чуулганы хуралдаан бүрт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн попролт ихэсч, камер харангуутаа намынхныгаа муулж, шударга түшээгийн дүрд тоглох болжээ. Энэ нь түүний шинээр эмхлэгдсэн Засагт багтаагүйн гоморхол гэдгийг мэдээлэлд ойр хэсэг хэдийнээ гадарлаж байгаа. Сангийн сайд эсвэл Эрчим хүчний сайд болох түүний амбицийг нам дотор нь дэмжсэнгүй. Сандал суудал булаацалдсан эрхэм гишүүн танхимд багтаагүйнхээ хор шарыг Сангийн сайд болон ...
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдааныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян даргалсан юм.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр эхлээд, ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг цар тахлын болон олон улсын харилцааны ээдрээтэй ...
Монголбанк, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан “Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Уг чуулганыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан бөгөөд төр, хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг эдийн засгийн чухал үзүүлэлт болох экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, гарц, санхүүжилтийг нэмэгдүүлэх, тулгарч байгаа хүндрэлүүдийг шийдэхэд чиглүүлэх ...
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтын ажилд шилжсэн. Тус бүтээн байгуулалтын ажлыг 4 багцад хуваан ажиллаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 2,3 дугаар багцад багтсан худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах тендерт шалгарсан БНЭУ-ын “Мега инженеринг Инфрастракчер” компанитай ...
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙНХУРЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРООНЫХУРЛААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ Дүүргийн нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол түүний шийдвэрлэлтийн тайлан мэдээний тухай, Орон нутгийн хөгжлийн сан болон Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн камеруудын ашиглалтын байдлын талаарх мэдээлэлтэй танилцлаа.Хуралд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ...
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан нар ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж, Баянзүрх дүүргийн хөгжлийн бодлогын ...
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр (2022.10.21) Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хууль санаачлагч танилцуулахдаа, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын нэг болох Гадаадын иргэн, харьяатын газрыг төрийн тусгай албанд хамааруулах, тус байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдыг ...