Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүн өнөөдөр (2022.08.25) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Төсөлд ...

Эрдэнэт үйлдвэрийн ногоон хөгжил төслийн хүрээнд ойжуулагч, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэж байна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр нэгдэж, 100 сая мод тарьж ургуулахаар зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд Ногоон хөгжил төсөл хэрэгжүүлж, дэргэдээ Ойн генетикийн нөөцийн төв байгуулсан. Ногоон хөгжил төсөл нь мод үржүүлэг, хөрс боловсруулалт, нөхөн сэргээлт зэрэг ойн иж бүрэн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ энэ чиглэлийн мэргэжлийн ажилчин, боловсон хүчнийг ...

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 48.9 хувьтай байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 17-нд боллоо.“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцыг энэ оны хагас жилийн байдлаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 48.9 хувьтай байна. Хөтөлбөрийг эрчимжүүлэх ...

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлөв

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэв. Үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг удаашруулсан гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлөв.  Дэлгэрэнгүй...

Болц нь гүйцээгүй түүхий самрыг түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 7 хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан. Хуш модны самрыг тухайн оны 10 сарын 15-наас дараа оны 3 сарын 10-ний хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой бөгөөд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүх хэмжээ, хугацааг аймаг сум бүрээр холбогдох журмын ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд НҮБ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв. Монгол Улс ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эх, хүүхдийн ...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станц төслийн талбайд ажиллалаа

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлсний нэг нь Эгийн голын усан цахилгаан станц юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар холбогдох албаны хүмүүсийн хамт тус төслийн талбайд өнөөдөр ажиллалаа.   Анх 1991, 1996, 2007 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч тодорхой шалтгааны улмаас түр саатжээ. Улмаар 2013 онд ЭГУЦС-ыг ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бараалхав. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, олон улсын амаргүй нөхцөл байдал, цар тахлын үед ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн худалдаа, ...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчиж байна

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв. Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана. Монгол, ...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.