Засвар угсралтын цехийн дарга, “Эрдэнэт” уулчдын холбооны тэргүүн Х.Баяраагаар ахлуулсан тус цехийн уулчдын баг Сутай хайрханд амжилттай авираад ирлээ. Багийн бүрэлдэхүүнд Уулын спортын олон улсын хэмжээний мастер С.Бат-Эрдэнэ, спортын мастер К.Нурбахыт, спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин Б.Цогтбаяр, М.Мөнх-Эрдэнэ нарын уулчид багтжээ. Тэд далайн түвшнээс дээш 4150м буюу оргилд нь амжилттай гарсан байна. Тус цехэд уулын спортын тамирчин, ...
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 236 дугаар тогтоолоор Д.Жаргалсайханыг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүрэгт албан тушаалд томилж, тамга хүлээлцэх ёслол болов. Д.Жаргалсайхан нь УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн бөгөөд 1999 онд ОХУ-ын Томск хотод Ph.D докторын зэрэг хамгаалсан. Түүнчлэн Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд ...
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимпийн наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод болж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас гурван тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, “Самсун-2017” дифлимпийн мөнгөн медальт Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, төрийн ...
“Хангарди”-ийн бөх Ө.Батзул Азийн аваргын тэмцээнд үзүүрлэв Улаанбаатар хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 15 орны 300 гаруй тамирчин оролцов. Тус тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбор, “Хангарди” клубийн тамирчин ОУХМ Ө.Батзул 97кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Казакстаны бөх, хоёрдугаар тойрогт Узбекстаны бөхийг ялсан ...
2022 оны 5 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үүд хотод “Дружба народов” олон улсын хөлбөмбөгийн тэмцээн явагдаж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг лигийн тэмцээний U14 ангилалд тэргүүн байр эзэлсэн ДЭРЭН, дэд байр эзэлсэн BCH LIONS багууд Монгол улсаа төлөөлөн оролцсон бөгөөд Б.Чин-Оргил дасгалжуулагчтай BCH LIONS баг мөнгөн медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа. Мөн тэмцээний ШИЛДЭГ ХААЛГАЧ-аар ...
2012-2016 онуудад Монгол улсад зохиогдсон ОУЖБХолбооны цуврал тэмцээн Чингис Хаан Гран При тэмцээн 4 жилийн дараа зэрэглэл ахиж Улаанбаатар их дуулга 2022 нэртэйгээр энэ оноос эхлэн 2024 оны Парисын олимп хүртэл жил бүр VI сард зохиохоор МЖБХолбооны ерөнхийлөгч Х. Баттулга ба ОУЖБХолбооны ерөнхийлөгч Marius Vizer нар гарын үсэг зурсан билээ. Тэгвэл тэмцээн зохиогдох болсонтой холбогдуулан өнгөрсөн II сарын 24-27-ны өдрүүдэд тэмцээн зохиогдох ордныг ...
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал огохоор шийдвэрлэлээ. 2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох гурван эрх аваад байгаа бөгөөд тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын ...
Маргааш Холимог тулааны 66 кг жингийн 2021 оны Аваргын Бүс хамгаалах тулаан болно. Аваргын Бүсийн төлөө Garuda mma тамирчин А.Гантүлхүүр өрсөлдөх бол аваргын бүсийн хамгаалж Шандас мма 2020 аварга Б.Энх оргил тулалдана. Дэд оргил тулаанд:66 кг жинд Ширэн бээлий клубийн тамирчин Э.Ганзориг буцаж тулаандаа ирснийг зарласан бол түүний өрсөлдөгч сүүлийн 3 тулаандаа ялалт байгуулаад байгаа Шандас мма тамирчин Ч.Дагийсүрэн юм. Тамирчид Кикбокс, ...
Узбекистаны Ташкент хотноо үргэлжилж буй хүндийг өргөлтийн ДАШТ Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх бахархам амжилтыг дархлан үлдээлээ. Монгол Улсын гавяьат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичив. Тэрбээр огцомоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр ...
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Турк улсын Истанбул хотоо пара-таеквондогийн ес дэх удаагийн ДАШТ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн ДАШТ-д 40 орны 250 гаруй шилдэг тулаанчид өрсөлдсөн ба манай улсаас дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ, дэлхийн хошой аварга Х.Энхтуяа, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Шинэбаяр, дэлхийн аваргын хүрэл медальт О.Энхтүвшинзаяа, залуу тамирчин Х.Темирбек нарын таван тамирчин, Алдар спорт ...