Шөнийн марафоны бүртгэл есдүгээр сарын 20-нд дуусна

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас(НЗДТГ) “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг зохион байгуулахаар болжээ. Шөнийн гүйлтийн фестиваль 2026 оны есдүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Марафоныг уламжлалт замын гүйлтээс гадна DJ, тайзны үзүүлбэр, хөгжмийн хөтөлбөр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр олон улсын чиг хандлагыг Улаанбаатар хотын онцлогтой хослуулан ...

“Зээлийн хүүг бууруулах бодлого, стратегийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт нийцлийн аудитыг эхлүүллээ

Үндэсний аудитын газраас “Зээлийн хүүг бууруулах бодлого, стратегийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт нийцлийн аудитыг эхлүүллээ. Аудитаар Зээлийн хүүг бууруулах бодлого, стратегийн баримт бичгийн төлөвлөлт оновчтой байсан эсэх болон стратегийн хэрэгжилт зорилтот түвшинд хүрч үр дүнд хүрсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх юм. Аудитад Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын ...

Өнөөдрөөс 446 цэгээр шахмал түлш борлуулж эхэллээ

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд шахмал түлшийг өнөөдрөөс /2026.09.15/ борлуулж эхэллээ.  Улаанбаатар хотод шахмал түлш борлуулах 500 цэг ажиллуулахаар шийдвэрлэснээс 446 нь байнгын ажиллагаатай, 54 нь нөөц цэг байх юм.  Энэ жилийн хувьд айл өрхүүдэд 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлш борлуулахаар төлөвлөсөн бол аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлнэ. Ингэхдээ 25 килограммын савлагаатай ...

“Солонго 1, 2” төслийн цахим бүртгэлийг X/10-наас эхлүүлнэ

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2026.09.15/ түрээслээд өмчлөх “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны төсөл болон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Солонго-1” төсөл нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын тогтоолтой учраас есдүгээр сарын 23-ний Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Түрээслээд өмчлөх орон сууцны цахим бүртгэлийг ...

Шахмал түлшийг маргаашнаас борлуулна

2026-2027 оны халаалтын улирал маргаашнаас буюу /2026.09.14/ эхэлж, нийслэлийн хэмжээнд шахмал түлш худалдаалж эхэлнэ. Энэ халаалтын улиралд нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын 500 цэг ажиллуулах шийдвэр гарсан. Үүний 446 цэг нь тогтмол ажиллах хуваарьтай бол үлдсэн 54 цэг нь нөөцөд хамаарах юм. Тодруулбал, 25 килограммын савлагаатай нэг шуудай түлш 3,750 төгрөгөөр худалдахаар төлөвлөсөн аж. Энэ жил айл өрхүүдэд 300 мянга гаруй тонн хагас коксон ...

Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн улс орнууд хооронд байгуулсан Худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан 2026 оны 9 дүгээр сарын 14 өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЕАЭЗХ-ны талаас Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд Андрей ...

Төв аймгийн Баянчандмань суманд төрийн албан хаагчдын орон сууц барих асуудлаар санал солилцож, санамж бичиг байгууллаа

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иас Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Лүн сумуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн орон сууцны төслүүдийн ерөнхий судалгааны ажлыг дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, гүйцэтгэгч аж ахуйн нэгж сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Энэ ажлын хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн удирдлагууд Төв аймгийн Баянчандмань суманд ажиллаж, сумын удирдлагуудтай ...

Төв аймгийн Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууц барих асуудлаар санал солилцож, санамж бичиг байгууллаа

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иас Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Лүн сумуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн орон сууцны төслүүдийн ерөнхий судалгааны ажлыг дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, гүйцэтгэгч аж ахуй нэгж сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Энэ ажлын хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн удирдлагууд Төв аймгийн Батсүмбэр, Лүн сумуудын засаг дарга нартай уулзаж ...

БНСУ-ын ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким ЁН Хүн-тэй уулзлаа

​​​​​​​Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яамтай 2004 онд “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх, хүлээн авах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг анх байгуулсан. 2026 оны 7 дугаар сард Монгол Улсад БНСУ-ын Ерөнхийлөгчийн хийсэн албан ёсны айлчлалын үеэр санамж бичгийг шинэчлэн байгуулсан нь хоёр улсын хөдөлмөр эрхлэлтийн салбарын хамтын ажиллагааг шинэ ...

Энэ сарын 25-нд Монгол-Хятадын авто замын боомтууд амарна

​Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас танилцууллаа. Монгол, Оросын хилийн боомтууд энэ сард хэвийн ажиллах бол Монгол Хятадын автозамын Байтаг боомт есдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд түр хаана. Автозамын Булган, Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр боомт есдүгээр сарын 25-ны өдөр түр хаах аж. Учир нь БНХАУ-ын намрын дунд сарын ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.