Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гарагт болдог. Гэвч өнөөдөр ээлжит бусаар хуралдах товыг 14:00 цагт зарлажээ. Одоогоох хэлэлцэх асуудал тодорхой болоогүй байгаа ч Засгийн газар УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр хэд, хэдэн хуулийн төсөл өргөн барьсантай нь холбоотой гэх мэдээлэл байна. Дэлгэрэнгүй...
Дуулиан шуугиантайхан МАН-ын хөнжилд орж засагтай хамтарсан АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд тун завгүй. АН-ын дарга Л.Гантөмөрийн саналаар Н.Ганибал намынхаа гал тогоог атгаж генсекээр томилогдсон. Үүгээр ч зогсохгүй саяхан болж өнгөрсөн Их хурлаараа ШИНЭ нам, Либерал намуудыг эгнээндээ нэгтгэж хүчээ нэмсэн гээд АН-ынхан маш олон ажлыг хөшигний цаана амжуулсаар явна. Найман жил гудамжинд лааз өшиглөж явсан Л.Гантөмөртөнгүүд ...
Энэ удаагийн парламент олон зүйлээр анхдагч болж байгаа. Тэр дунд 126 гишүүнийг УИХ-ын дэгд суралцуулна гэдэг тун ч бэрх асуудал бололтой. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр чуулганы хуралдааны үеэр “Ирцээ бүртгүүлчхээд, гараад явсан гишүүд 5 минутаас дээш болсон тохиолдолд нэрсийн жагсаалтаас хасдаг болно. Мөн УИХ-ын чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно. Давхардуулж зохион байгуулсан ...
Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай “дайтаж” байгаа нь олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Гэвч тэрхүү “дайтаж” буй шалтгаан нь аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдэх. Н.Учрал өмнөх долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой асуудлаа өөрөө шийдвэрлээд цэгцэлчхээрэй хэмээн “ухаарал”-ын долоо хоногийн хугацаа өгсөн ч өнөөх нь тоогоогүй. Тоох байтугай “надад хамаагүй ...
Монгол Улсад зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам хөгжинө гэдэг эгээ л “үлгэрийн далай” гэдэг болох нь ээ. Нэгэн үе өргөн, нарийн цариг гэж маргаж, мухар төмөр замтай үлдэж байсан. Харин энэ удаа тухайн ажлууд овоо урагштай болоод ирмэгц салбарын сайд нь гацаах нь ээ. Тодруулбал, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монголын Төмөр зам, Тавантолгой зам төмөр компанийн ажилчдыг бөөнөөр нь халсан тухайгаа мэдэгджээ. Мань сайд хоёр компанийн ...
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилсон билээ. Түүний нэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэвшүүлсэн юм. Тэрбээр АТГ-ын дарга З.Дашдавааг өнгөрсөн зургаан жилийн хугацаанд сайн ажилласан, авлигын олон хэргийг илрүүлсэн, эхлүүлсэн олон ажлаа үргэлжлүүлж дуусгах ёстой гэдэг утгаар нь нэрийг нь дэвшүүлж байгаагаа тодотгосон байдаг.Тэгвэл энэ долоо хоногийн Засгийн газар болон ...
Одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “гал тогоо”-г барьж ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж өөрийн ажлаа Д.Амарбаясгаланд шилжүүлж өгсөн байдаг. Тухайн үед түүнийг улс төрөөс “явлаа”, “зодог тайллаа” гэх мэтээр хэвлэлүүд бичиж байлаа. УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдож, хуулийн салбарыг таван ч удаа толгойлж, УИХ-ын даргаар хүртэл ажиллаж явсан Ц.Нямдоржийг улс төрөөс ...
-ХҮН нам нь МАН-ын “халаас”-нд, дарга нь МАН-ын “утсан хүүхэлдэй” болоод удаж байна. Одоо сүүлдээ Засгийн газрын “тролл”-ын ажлыг гүйцэтгэдэг боллоо- УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд парламентын гадна байхдаа л МАН-ын “утсан хүүхэлдэй” гэдгээ харуулсан байдаг. Тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлт дээр эрх баригч намд хүч нэмж, тэдний эрх ашгийн төлөө үгээ хэлж, “Женко” Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчөөр ...
Авлигын эсрэг хуульд 2020 онд өөрчлөлт оруулснаар АТГ-ын даргыг нэг удаа улираан томилж болох эрх зүйн орчин бүрдсэн. Харин АТГ-ын дарга З.Дашдаваагийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг АТГ-ын даргад дахин нэрийг нь дэвшүүлж, улираан томилох саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Ингэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2025.04.03/ хуралдаанаар ...
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “давхар дээл”-гүй бухимдан бусдыгаа байнга боорлодог болжээ. Дөнгөж өчигдөрхөн /2025.04.02/ Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанд оролцохдоо “7.3 тэрбумын хэргээр ял авсан С.Батдөл Богд ууланд амралтын газар ял эдэлж байгаа. Өөрийг нь илчлээгүйн төлөө нэг сайд тэнд “байлгадаг” гэх асуудлыг хөндсөн. Гэтэл С.Батдөл ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангид ял эдэлж байгаа аж. Б.Энхбаярын ярьсан асуудал нь өчигдөр, уржигдрынх ...